СУРАГЧ СОЛИЛЦОО

HIGH SCHOOL EXCHANGE USA

Уг хөтөлбөр нь АНУ-д хагас болон нэг бүтэн хичээлийн жилийн хугацаанд J-1 визтэйгээр Америк айлд амьдран, ахлах сургуульд суралцаx соёлын солилцооны хөтөлбөр юм. Хөтөлбөр нь мужаасаа хамаараад 8-9 сард эхэлж 5-6 сард дуусдаг.

ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
  • 15-18 нас 6 сартай байх (хөтөлбөр эхлэх үед),
  • Дүнгийн үзүүлэлт C75%-аас дээш,
  • Англи хэлний дунд, дундаас дээш түвшний мэдлэгтэй,
  • Бие даах чадвартай байх буюу сурагч өөрөө хөтөлбөрт оролцох эрмэлзэлтэй байх

 

2017/2018 сурагч Ж.Гаамаа, Коларадо, АНУ

Хөтөлбөрийн ач холбогдол:

  • Академик түвшинд англи хэлийг сайн эзэмших
  • Америк соёл, амьдралын хэв маягтай танилцах
  • Бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадварт суралцах

Хэрхэн бүртгүүлэх вэ? Хөтөлбөрийн үе шат. Хөтөлбөрт оролцох хүсэлтэй байгаа сурагч нь эцэг/эхийн хамтаар Агентлаг дээр ирж Англи хэлээр ярилцлаганд орох ба тэнцсэн сурагчид нь Анкет бөглөж, хөтөлбөрт шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, мөн эрүүл мэндийн шинжилгээ өгнө. Материал АНУ-ын Спонсор ELTiS шалгалт өгөх. ELTiS дээр авсан оноо хангалтгүй тохиолдолд Спонсор байгууллагын ажилтантай Skype-р ярилцах ба шаардлагатай бол Англи хэлний хичээлд сууна. Үүний дараа DS2019 буюу Урилга ирж, ЭСЯ-нд виз мэдүүлэх ба бие даах болон чиг баримжаа олгох бэлтгэл orientation-д заавал хамрагдаж, АНУ-ыг зорино. Хөтөлбөрөө дуусгаад Монголдоо заавал буцаж ирэх.


Зочин айл буюу Host Family бол 1 болон хагас академик хичээлийн жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Эдгээр гэр бүлийг манай Спонсорууд сонгодог ба гол зорилго нь өөрийн орны соёл заншлыг өдөр тутмын ахуй амьдралаараа өөр орны хүүхдэд ойлгуулж, өөрийнхөө хүүхдүүдэд мөн адил соёлын ялгааг таньж мэдүүлэх юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул Спонсор байгууллагуудын үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй. Очиж буй сурагч ч бас тэднийг эцэг эхийн адил хайрлаж, хамтдаа үйл ажиллагаанд оролцож, чин сэтгэлээсээ хандсанаар маш олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээдэг.

2017/2018 сурагч Ж.Хантэнгэр Америк ээж, дүү нарын хамт

 

2018/2019 сурагч А.Ананд, Америк дүүгийн хамт, Reidsville, NC

Сургуулийн амьдрал Солилцооны хөтөлбөрийн үеэр та бусад америк өсвөр насны хүүхдүүдийн адил сургуульд явах болно. Сургуулиас нь хамааран та өглөөнөөс өдрийн цайны цаг хүртэл эсвэл үдээс хойш хүртэл ч хичээлтэй байж болно. Зарим сургуулиуд нэмэлтээр спортын эсвэл чөлөөт цагаа өнгөрөөх арга хэмжээнүүдийг санал болгодог. Сургууль бол найз нөхөдтэй болох, хэлнийхээ ур чадварыг сайжруулах хамгийн тохиромжтой газар. Сурагчийн нас, хэлний мэдлэг, дүнгийн үзүүлэлт гэх мэтээс шалтгаалан ангид хуваарилдаг.



ХӨТӨЛБӨРТ ГАРАХ ЗАРДЛУУД

Хөтөлбөрийн үнэ 8900$ (хагас жил) | 9700$ – 10900$ (бүтэн жил)* ба дараах зардлууд орсон байна. Үүнд:

  • Спонсор байгууллагын зардал (гэр бүлд байршуулах, сургуультай холбоотой бүртгэл мэдээлэл зэрэг асуудлуудтай шууд ба дан холбоос бүхий зардлууд)
  • Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
  • АНУ-ын Элчин Сайдын Яамны үйлчилгээний хураамж 185 ам.доллар
  • DS2019 маягт буюу J1 урилга
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт – ELTiS
  • *Англи хэлний бэлтгэл /2 сар/ – Англи хэлний мэдлэг сайн бол буюу ELTiS дээр 4-5 авбал 200 ам.доллар хөнгөлөлттэй.
  • *Early Bird Discount
  • Бичиг баримтын орчуулга
  • Банкны шимтгэл
  • SEVIS хураамж $220 (2004 оны 9-р сарын 01-ээс АНУ-ын Department of Homeland Security-ээс тус улсад сурч байгаа, суралцах хүсэлтэй гадаадын оюутан, сурагчдын хил нэвтрэн орох ба гарах үйл явцыг хянах, улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор SEVIS-Student and Exchange Visitor Information System-д оюутан, сурагчдын мэдээллийг вэб сүлжээнд үндэслэгдсэн тѳлбѳртэй системд хадгалдаг болсны дагуу авдаг тѳлбѳр) зэрэг багтсан болно.

Дээрх төлбөрт дараах зардлууд ороогүй болно. Үүнд:

  • Олон улсын болон Америкийн дотоодын нислэгийн нэг удаагийн очих, ирэх зардал
  • Халаасны мөнгө /1 сард 200-300 орчим ам.доллар/
  • Хувиараа хийх аяллын зардал
  • Сурагчийн хичээлийн ном, дэвтэр
  • Бусад                            ​

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Гадаад пасспорт
  • Төрсний гэрчилгээ
  • Инээмсэглэсэн зураг /4х6,  1 хувь/
  • Xөтөлбөрийн төлбөрийн урьдчилгаа $1500

 

14 thoughts on “Хөтөлбөрийн тухай

  1. tsagaanchuluu odkhuu

    2021 Оны бүртгэл хэдийнээс явгдах бэ мэдээлэл өгнө үү

    Reply
    1. admin Author

      Сайн байна уу?
      Бүртгэл 2021/04/01 хүртэл явагдана.
      Баярлалаа.

      Reply
    1. admin Author

      Сайн байна уу,
      Та 9999 3065 утсаар холбогдоно уу.
      Манай хаяг ГЭРЭГЭ ОФФИС (Энхтайваны гүүрний баруун хойно) 203 тоот

      Reply
  2. Мэдээлэл өгөөрэй. Энэ жил 9-р анги төгсөж байгаа. Бүтэн жилийн хөтөлбөр сонирхож байна. Эмэгтэй хүүхэд болохоор жоохон санаа зовоод байгаамаа.

    Reply
    1. admin Author

      Америк айлд амьдраад ахлах сургуульд суралцах ба айл нь хүүхдэд анхаарал сайн тавьдаг тул аюулгүй хөтөлбөр юм.

      Reply
  3. Monh

    Ene hutulburt tetgeleg bga yu. Flex Mongolia-n hutulbur ni burtguuleh hugatsaa ni duuschihsan bas 12r angiin suragch hamragdah bolomjgui yum bnle

    Reply
    1. admin Author

      Сайн уу, манай хөтөлбөрт тэтгэлэг байхгүй. Манайхаар 12-р ангиа төгсөөд явж болно.

      Reply

Post Comment