АЖИЛЛАНГАА АЯЛАХ

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД


АСУУЛТ: Хөтөлбөрт хамрагдахын тулд хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ?
Хөтөлбөрийн төлбөр, дээр нь 2 талын замын зардал  ойролцоогоор 1000 -1400 ам.доллар, халаасны мөнгө 600 – 1000 орчим ам.доллартой байх ёстой.


АСУУЛТ: Оролцогчдыг АНУ-д байрлах үед ямар нэг тусламж үзүүлдэг үү?
Манай US Sponsor 24 цагийн нээлттэй утсаар санал хүсэлт авах, яаралтай асуудлуудад зааварчилгаа, зөвлөгөө өгөх маягаар  оюутнуудтайгаа байнга холбоотой ажилладаг.


АСУУЛТ: DS2019 гэж юу вэ?
J1 виз мэдүүлэхэд шаардлагатай урилга юм.


АСУУЛТ: Би татвар төлөх ёстой юу? Татвараа буцаан авч болдог уу?
Тийм, АНУ-д албан ёсоор ажиллаж амьдарч буй бүх иргэдийн адилаар татвар төлнө гэхдээ 70-80 хувийг нь буцаан авах боломжтой.


АСУУЛТ: Хэдэн цаг ажиллах вэ?
Долоо хоногт ойролцоогоор 32 цаг ажилладаг. Илүү цаг ажиллах боломж байдаг.


АСУУЛТ: Найзтайгаа нэг газар ажил хийх боломжтой юу?
Тийм, ингэхийн тулд нэг ажил олгогчид өргөдөл гаргах хэрэгтэй.


АСУУЛТ: Тэнд хамаатан садан дээрээ очиж ажиллаж болох уу?
Болно, энэ тохиолдолд ажлаа өөрөө олох сонголтыг хийнэ үү. Хамгийн гол нь ажил олгогч нь бизнесээ улирлын чанартай ачаалал нь ихэсдэг гэдгийг батлах ёстой.


АСУУЛТ: Давхар ажил хийх боломжтой юу?
Хөтөлбөрт оролцогч нь үндсэн ажил хийхээсээ гадна цагийн хувьд болон бусад тал дээр харшлахгүй байх тохиолдолд давхар ажил хийх эрхтэй. Давхар ажил хийхээс өмнө US Sponsor-оос заавал зөвшөөрөл авах ба ажил нь хориотой ажлын жагсаалтанд байхгүй байх.


АСУУЛТ: Ажиллах хугацаандаа суралцах боломжтой юу?
Үгүй.


АСУУЛТ: Ажил эхлэх хугацаанаас өмнө Америкт очих боломжтой юу?
Хөтөлбөр эхлэхээс 2 долоо хоногийн өмнө Америкт очих боломжтой гэж зөвлөдөг ч хэт эрт очихгүй байх нь зүйтэй. Энэ хугацаа нь хөтөлбөр эхлэхээс өмнө Social Security Card-аа захиалах, орчинтойгоо танилцах зэрэгт зориулагдсан хугацаа юм.


АСУУЛТ: Халаасны ойролцоогоор хэдэн төгрөгтэй байх хэрэгтэй вэ?
400-1000 орчим ам.доллартай байхад болно.


АСУУЛТ: Байрлах газраа хэрхэн олох вэ?
Ажлын санал дээр ажил олгогч нь энэ талаар тодорхой мэдээлэл өгдөг ба ажил олгогч тухайн оюутны амьдрах байрыг бэлдсэн эсхүл олсон байх ёстой.


АСУУЛТ: Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?
Заавал даатгуулах ёстой бөгөөд хураамж нь хөтөлбөрийн төлбөрт багтсан.


АСУУЛТ: Яаралтай тусламж авах тохиолдолд хэнд хандах вэ?
Манай US Sponsor-ийн 24 цагийн утсанд хандана.


АСУУЛТ: Америкт байх хугацаагаа сунгах боломжтой юу?
J1 визаны хугацааг сунгах боломжгүй ба хугацаа дуусангуут буцаж ирэх шаардлагатай.


АСУУЛТ: Америкаас эрт буцах боломжтой юу?
Хэрэв ажил олгогч зөвшөөрөөгүй л бол үгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд аль болох таатай байдлаар шийдвэрлэдэг.


АСУУЛТ: Дараа дахин энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?
Боломжтой.

2 thoughts on “Түгээмэл асуултууд

Post Comment