АНУ-Д МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ ХӨТӨЛБӨР

Тус хөтөлбөр нь Их сургуулиа дөнгөж төгссөн (төгсөөд 12 сар болоогүй байх) ажлын туршлагагүй эсхүл их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ нэг жил (дээд тал нь 5 жил ажилласан байж болно) ажилласан  туршлагатай нягтлан бодогч нарыг 12 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор цалинтай дадлага хийн ажлын туршлага хуримтлуулах, Америкийн түүх, соёлтой танилцах, англи  хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны залууст хүрч чаддаг.

Манай байгууллага нь энэхүү хөтөлбөрийг АНУ дахь албан ёсны хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг ба гарах зардал нь хугацаанаас хамаараад $3900 /6 сар/, $4900/12 сар/, $5450 /18 сар/  ба Төлбөрт дараах зардлууд орсон байна. Үүнд:

  • Спонсор байгууллагын үйлчилгээний хураамж
  • Манай байгууллагын үйлчилгээний хураамж
  • Эрүүл мэндийн даатгал, бусад хураамж /6-18 сар/
  • АНУ-ын Элчин Сайдын Яамны үйлчилгээний хураамж $160
  • SEVIS хураамж $180
  • DS 2019 маягт буюу J1 урилга
  • DS 7002 маягт
  • Бичиг баримтын орчуулга
  • Буухиа шуудангийн зардал
  • Банкны шимтгэл, г.м.

ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ

Бүртгүүлэхдээ англи хэлний мэдлэгээ шалгуулна. Online дэлгэрэнгүй анкетийг манай хөтөлбөр хариуцсан менежертэй хамтран бөглөх ба хэрэв хөтөлбөрт тэнцэх бол манай АНУ дахь хөтөлбөр хамтран хэрэгжүүлэгч байгууллага мөн англи хэлний ярианы шалгалтыг Skype-аар авдаг. Таны анкет хэрэв энэхүү хөтөлбөрт тэнцэхгүй гэсэн хариу ирвэл манай байгууллага гэрээг шууд цуцлаж урьдчилгаа төлбөрийг  гэрээний дагуу буцаан олгоно. Манай байгууллага дээр тус Skype ярилцлаганд бэлтгэдэг. Дадлагажигч нь Skype ярилцлагандаа тэнцээд хэсэг хугацааны (10 хоног – 2 сар) дараа дахин Ажил олгогчийн ярилцлаганд орно. Ажлын ярилцлагандаа тэнцээд урилга ирсэний дараа (10 – 21 хоног) визээ мэдүүлнэ.

Виз ажлын 2 өдөрт гардаг ба визээ аваад онгоцны тийзээ хугацаагаас хамаараад 1 эсхүл 2 талдаа захиална, захиалга хийхэд манай байгууллагаас зөвлөгөө өгч, мөн хамтран ажилладаг билетийн кассуудыг санал болгоно.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Гадаад пасспорт
  • Диплом/Мэргэжлийн үнэмлэх
  • Дэлгэрэнгүй CV
  • Ажлын газрын тодорхойлолт (ажилласан жил тодорхой байх)
  • Инээмсэглэсэн зураг /4х6,  1 хувь/
  • Xөтөлбөрийн төлбөрийн урьдчилгаа $500

 

Post Comment