АНУ-Д МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ ХӨТӨЛБӨР
Тус хөтөлбөр нь 12-18 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор мэргэжлээрээ цалинтай дадлага хийн ажлын туршлага хуримтлуулах, Америкийн түүх, соёлтой танилцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны залууст хүрч чаддаг.
ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Тухайн мэргэжлээр суралцдаг их сургуулийн 3, 4-р курсийн оюутан, эсхүл их сургуулиа дөнгөж төгссөн байж болно, энэ тохиолдолд ажлын туршлага шаардахгүй (internship); эсхүл,
- Их сургуулиа төгсөөд 12 сараас дээш сарын хугацаа өнгөрсөн бол мэргэжлээрээ нэг жил ажилласан туршлагатай байх (traineeship); эсхүл,
- Их сургууль төгсөөгүй бол тухайн мэргэжлээр таваас дээш жил ажилласан туршлагатай байх (тогооч, зөөгч, бармен, менежер, зочид буудлын ресепшн) байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Хөтөлбөрөө дуусгаад Монголд заавал буцаж ирэх
БОЛОМЖИТ МЭРГЭЖЛҮҮД
- НЯГТЛАН БОДОГЧ
- МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
- ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН
- ПРОГРАММИСТ/СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР
- МЕХАНИК ИНЖЕНЕР
- ТОГООЧ
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ/ЗОЧИД БУУДАЛ/РЕСТОРАНТ МЕНЕЖМЕНТ
- ЭРХ ЗҮЙЧ
- БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛАЛ
ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ
Бүртгүүлэхдээ англи хэлний мэдлэгээ шалгуулна. Online дэлгэрэнгүй анкетийг манай хөтөлбөр хариуцсан менежертэй хамтран бөглөх ба хэрэв хөтөлбөрт тэнцэх бол манай АНУ дахь хөтөлбөр хамтран хэрэгжүүлэгч байгууллага мөн англи хэлний ярианы шалгалтыг Skype-аар авдаг. Таны анкет хэрэв энэхүү хөтөлбөрт тэнцэхгүй гэсэн хариу ирвэл манай байгууллага гэрээг шууд цуцлаж урьдчилгаа төлбөрийг гэрээний дагуу буцаан олгоно. Манай байгууллага дээр тус Skype ярилцлаганд бэлтгэдэг. Дадлагажигч нь Skype ярилцлагандаа тэнцээд хэсэг хугацааны (10 хоног – 2 сар) дараа дахин Ажил олгогчийн ярилцлаганд орно. Ажлын ярилцлагандаа тэнцээд урилга ирсэний дараа (10 – 21 хоног) визээ мэдүүлнэ.
Виз ажлын 2 өдөрт гардаг ба визээ аваад онгоцны тийзээ хугацаагаас хамаараад 1 эсхүл 2 талдаа захиална, захиалга хийхэд манай байгууллагаас зөвлөгөө өгч, мөн хамтран ажилладаг билетийн кассуудыг санал болгоно.
Манай байгууллага нь энэхүү хөтөлбөрийг АНУ дахь хоёр Спонсор байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг ба хөтөлбөрт гарах зардал нь хугацаанаас хамаараад $4,250 /6 сар/, $4,500-$5,350 /12 сар/, $5,850 /18 сар/ ба Төлбөрт дараах зардлууд орсон байна. Үүнд:
- Спонсор байгууллагын үйлчилгээний хураамж
- Манай байгууллагын үйлчилгээний хураамж
- Эрүүл мэндийн даатгал, бусад хураамж /6-18 сар/
- АНУ-ын Элчин Сайдын Яамны үйлчилгээний хураамж $160
- SEVIS хураамж $220
- DS 2019 маягт буюу J1 урилга
- DS 7002 маягт
- Бичиг баримтын орчуулга
- Буухиа шуудангийн зардал
- Банкны шимтгэл, г.м.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Гадаад пасспорт
- Диплом/Мэргэжлийн үнэмлэх
- CV /загвар харах/
- Ажлын газрын тодорхойлолт (ажилласан жил тодорхой байх)
- Инээмсэглэсэн зураг /4х6, 1 хувь/
- Банкны баталгаа /доод тал нь 2,000 ам.доллартай байх/
- Xөтөлбөрийн төлбөрийн урьдчилгаа $500
Асууж, тодруулах зүйлс байвал 9999 3065, 8010 6030 холбогдоно уу.
Өөр мэргэжлээр дадлагажигч хийх боломжтой юу
Ямар мэргэжлээр? хэрэв info@monarch.mn хаягруу CV-гээ явуулвал танд тохирсон хөтөлбөр байгаа эсэхийг хэлж өгч болно.
Odoo 4r kurs havar tugsuh SHUTIS.iin hool injineriin angid surch bgaa huuhed togoochoor dadlagajij surah yamar bolomj bn. Vanchinserjuuganbayar @gmail hariu ugnu uu.
Сайн байна уу, манай тогоочийн хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа, гэхдээ энэ жил ажил эхлэх хугацаа нь 8 сараас байж болно.
Angli helnii tuvshin ymar bh estoi ve?
Дунд, дундаас дээш түвшинд байж болно.
Бүх төрлийн Tөгөлдөр хуур хөглөгч, засварчин бна уу
Байхгүй ээ.