АНУ-д Зуны Амралтаараа Ажиллах Аялах Хөтөлбөр
WORK AND TRAVEL USA
Тус хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтаараа 2-4 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор ажиллаж АНУ-ын өдөр тутмын амьдрал соёл иргэншлээс суралцаж, Америкийн түүх, соёлтой танилцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлын туршлага хуримтлуулах, биеэ даах чадвар нь дээшлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны оюутан залууст хүрч чаддаг.
Хөтөлбөр 06/07 – аас эхлэж 09/07 гэхэд дуусдаг. Ажлын байр нь ихэвчлэн жижиг хотуудаар байх ба улирлын чанартай ачаалал нь нэмэгддэг зочид буудал, зоогийн газрууд, усан парк, хүүхдийн паркууд байдаг. Энэ хөтөлбөрт оролцохын тулд заавал ажлын туршлагатай байх шаардлагагүй, харин шинэ зүйл сурч мэдье гэсэн эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал.
ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- 18-27 настай байх
- Их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан байх /магистрт суралцаж буй бол болно/
- Дүнгийн үзүүлэлт 2,5-аас дээш байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Хөтөлбөрөө дуусгаад буцаж ирэх
Долоо хоногт 32-40 цаг ажиллах гэрээтэй явах ба цагийн цалин нь $8.75-$16.00 байдаг. Tip буюу гарын мөнгөтэй ажлын цагийн цалин нь ихэнхдээ $6.50-$8.00 байх тохиолдол байдаг ч гарын мөнгөтэйгээ нийлээд дор хаяж тухайн мужийн цалингийн доод хэмжээнээс илүү байхаар тооцоологдсан байдаг. Зардалаа нөхөх эсэх нь оюутнаас өөрөөс нь ихээхэн хамаардаг ч энэ хөтөлбөрийн гол зорилго нь мөнгө олох биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ
Бүртгүүлэхдээ англи хэлний мэдлэгээ шалгуулна. Манай АНУ дахь хөтөлбөр хамтран хэрэгжүүлэгч байгууллага мөн англи хэлний ярианы шалгалтыг Skype-аар авдаг. Манай байгууллага дээр тус Skype ярилцлаганд бэлтгэдэг бөгөөд бэлтгэл 09/01-ээс эхлэнэ. Оюутан нь Skype ярилцлагандаа тэнцээд шууд ажлын сонголтоо хийнэ. Ажил баталгаажиж ирэх хугацаа 1 сараас эхлэх ба хамгийн сүүлийн хугацаа нь 5 сарын 20 орчим байдаг.
Ажлын санал ирсэн даруйд визний хураамж болох 160 ам.долларыг төлж визээ мэдүүлнэ. Ихэнхдээ 2 сарын дундуураас эхлээд эхний оюутнууд визээ мэдүүлж эхэлдэг. Виз ажлын 2 өдөрт гардаг ба визээ аваад онгоцны тийзээ 2 талдаа захиална, захиалга хийхэд манай байгууллагаас зөвлөгөө өгч, мөн хамтран ажилладаг билетийн кассуудыг санал болгоно.
05/10 хавьцаа (дөхөөд ирэхээр нь FB Group дээр мэдээлэл оруулна) хөтөлбөрт оролцож буй бүх оюутнууд Pre-Departure Orientation-д оролцоно, энэ үеээр өмнө нь энэ хөтөлбөрт оролцоод ирсэн Оюутнууд туршлагаасаа хуваалцана. Ингээд 05/20-оос эхлээд АНУ-руу явж эхэлдэг. Хэрхэн ажил олгогчруугаа очих зааварчилгаа Ажлын санал дээр нь дэлгэрэнгүй ирдэг.
ХӨТӨЛБӨРТ ГАРАХ ЗАРДАЛ
Тус Хөтөлбөрт оролцоход дараах зардлууд гарна. Үүнд:
- Хөтөлбөрийн төлбөр 1,990$ (Спонсор байгууллагын үйлчилгээний хураамж, Урилга, Эрүүл мэндийн даатгал, SEVIS хураамж, ажил олголт, баримт бичгийн орчуулга, Англи хэлний ярианы хичээлийн төлбөр зэрэг орсон.)
- Визний хураамж $160
- 2 талын замын зардал хаана очихоос хамаараад $1000 –$1450
- Халаасны мөнгө гэж нэг мянга ($1,000) орчим ам.доллар авч явах шаардлагатай.
БҮРДҮҮЛЭХ МАТEРИАЛЫН ЖАГСААЛТ
- Зураг (4×6 хэмжээтэй 1%)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Бүртгэлийн хураамж 150 ам.доллар (хөтөлбөрийн төлбөрөөс хасагдана)
- Гадаад пасспорт хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн хуулбар