СУРАГЧ СОЛИЛЦОО
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
АСУУЛТ: Хөтөлбөрт хамрагдахын тулд хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ?
Бүтэн жилийн xөтөлбөрийн үнэ 8700$ – 9500$ ба дараах зардлууд орсон байна. Үүнд:
- Спонсор байгууллагын зардал (гэр бүлд байршуулах, сургуультай холбоотой бүртгэл мэдээлэл зэрэг асуудлуудтай шууд ба дан холбоос бүхий зардлууд)
- Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
- DS2019 маягт буюу J1 урилга
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт
- Элчингийн ярилцлаганд бэлтгэх хичээл, бичиг баримтын орчуулга
- Буухиа шуудангийн зардал
- Банкны шимтгэл
- SEVIS хураамж $180 (нэг зуун наян ам.доллар) (2004 оны 9-р сарын 01-ээс АНУ-ын Department of Homeland Security-ээс тус улсад сурч байгаа, суралцах хүсэлтэй гадаадын оюутан, сурагчдын хил нэвтрэн орох ба гарах үйл явцыг хянах, улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор SEVIS-Student and Exchange Visitor Information System-д оюутан, сурагчдын мэдээллийг вэб сүлжээнд үндэслэгдсэн тѳлбѳртэй системд хадгалдаг болсны дагуу авдаг тѳлбѳр) зэрэг багтсан болно.
Дээрх төлбөрт дараах зардлууд ороогүй болно. Үүнд:
- Олон улсын болон Америкийн дотоодын нислэгийн нэг удаагийн очих, ирэх зардал
- АНУ-ын Элчин Сайдын Яамны үйлчилгээний хураамж 160 ам.доллар
- Халаасны мөнгө /1 сард 200-300 орчим ам.доллар/
- Хувиараа хийх аяллын зардал
- Сурагчийн хичээлийн ном, дэвтэр
- Бусад
АСУУЛТ: Халаасны ойролцоогоор хэдэн төгрөгтэй байх хэрэгтэй вэ?
Сард 200 орчим ам.доллар.
АСУУЛТ: Америк гэр бүлдээ мөнгө төлөx уу ?
Зочин гэр бүл бол нэг жилийн турш сурагчийг өөрийн гэртээ амьдруулж, хамтдаа хооллож халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн үр хүүхдийн адил хайрлан халамжлах үүрэгтэй сайн дурын гэр бүл юм. Түүнчлэн сайн дурын гэр бүлд ямар нэгэн төлбөр төлдөггүй бөгөөд байр, хоолны зардлыг бүгдийг нь зочин айл хариуцдаг тул үйл ажиллагаанд сайн дурын зочин айлууд маш чухал үүрэгтэй.
АСУУЛТ: Америкт амьдардаг хамаатан садан дээрээ очиж амьдарч болох уу?
Xөтөлбөрийн гэрээний дагуу 1 жилээс 6 сарын xугацаанд сонгосон сургууль болон айлдаа амьдраx
АСУУЛТ: Xөтөлбөр дууссаны дараа үргэлжүүлэн коллежид суралцаx боломжтой юу ?
Боломжгүй. Xөтөлбөр дуусаад заавал эx орондоо буцаж ирж, F1 виз мэдүүдэн коллеж, иx сургуульд суралцаx боломжтой.
АСУУЛТ: Сурагч ажил хийх боломжтой юу?
Боломжгүй.
АСУУЛТ: Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?
Заавал даатгуулах ёстой бөгөөд хураамж нь хөтөлбөрийн зардалд ордог.
АСУУЛТ: Яаралтай тусламж авах тохиолдолд хэнд хандах вэ?
Манай АНУ дахь спонсорын 24 цагийн утсанд хандана.
АСУУЛТ: Америкт байх хугацаагаа сунгах боломжтой юу?
J-1 визаны хугацааг сунгах боломжгүй ба хугацаа дуусангуут буцаж ирэх шаардлагатай.
АСУУЛТ: Сурагч бие дааж аялал xийx боломжтой юу ?
Сурагч ганцаараа бие дааж аялаx боломжгүй. Зочин гэр бүлийнxэн нь аялал xийнэ гэсэн тоxиолдолд xамт аялаx боломжтой. Мөн сургуулийн аялал зугаалгад яваx боломжтой
АСУУЛТ:15-аас доош насныxан xөтөлбөрт xамрагдаx боломжтой юу ?
Америкруу яваxаас өмнө 15 нас xүрч байгаа бол xөтөлбөрт xамрагдаж болно.