Мэдээллийн технологи, даяарчлалын эрин зуунд өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой иргэн болохын тулд Монгол сурагчид багаасаа л гадаадад суралцаж, бие даан амьдарч эхэлжээ. Энэ нь ирээдүйд өндөр хөгжилтэй оронд их дээд сургуульд суралцах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах суурь чадваруудыг суулгадаг байна.
“Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг АНУ-ын Төрийн департаментаас албан ёсоор хэрэгжүүлдэг бөгөөд жил бүр дэлхийн олон улс орны сурагчид амжилттай хамрагддаг. Хөтөлбөр нь 6 сар болон 1 жилийн хугацаатай байдаг аж.
Ж.Хантэнгэр: АНУ-д ирээд олон үндэстний соёлд суралцаж, бие даан амьдрах туршлага хуримтлуулж байна…
Мэдээллийн технологи, даяарчлалын эрин зуунд өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой иргэн болохын тулд Монгол сурагчид багаасаа л гадаадад суралцаж, бие даан амьдарч эхэлжээ. Энэ нь ирээдүйд өндөр хөгжилтэй оронд их дээд сургуульд суралцах, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах суурь чадваруудыг суулгадаг байна.
Сурагч солилцооны хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментаас албан ёсоор хэрэгжүүлдэг бөгөөд жил бүр дэлхийн олон улс орны сурагчид амжилттай хамрагддаг. Хөтөлбөр нь 6 сар болон 1 жилийн хугацаатай байдаг аж.
Бид Сурагч солилцооны хөтөлбөрт Монголоос хамрагдсан сурагч Ж.Хантэнгэртэй интернэтээр холбогдож ярилцлаа. Тэрбээр яг одоо АНУ-д ахлах ангийнхаа нэг жилийг өнгөрүүлж байна. Ингээд түүний туршлагаас хуваалцацгаая.
-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Одоо АНУ-ын аль мужийн, ямар хотод суралцаж байгаа вэ?
-Намайг Жаргалсайханы Хантэнгэр гэдэг. 15 настай. Хөгжим, тэр дундаа гитар тоглох хоббитой. Энэ жил анх удаа Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын Вашингтон мужийн Marysville хотын Marysville Getchell ахлах сургуульд сурч байна.
АНУ-д анх 2017 оны наймдугаар сард ирж байсан. Ирээд хагас жилийг өнгөрүүлсэн байна.
–Монголд байхдаа ямар сургуульд сурч байсан бэ. Анх яагаад сурагч солилцоогоор явахаар шийдсэн бэ?
-Монголд British School of Ulaanbaatar сургуульд сурч байсан. Анх гадаадад сурч, амьдрах талаар судалж байгаад “Сурагч солилцооны хөтөлбөр” хамгийн тохиромжтой байсан учраас хамрагдсан. Анх удаа, ганцаараа сурах гэж байгаа бол энэ хөтөлбөр маш сайн тохирдог юм билээ.
–Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол хамгийн түрүүнд ямар шалгууруудыг өөртөө тавих хэрэгтэй вэ?
-Хамгийн чухал шаардлага бол англи хэлний түвшин. Учир нь АНУ-д ирэхэд англи хэл их хэрэгтэй бөгөөд хэрэв ойр орчинд нь монгол хүн байхгүй бол монгол хэлээр ярих боломж гарахгүй. Мөн биеэ даасан, ойр зуурын хоол ундаа бэлдчихдэг байх хэрэгтэй. Гадаадад ирээд биеэ зөв авч явах нь чухал. Амьдралынхаа туршид Монголдоо, гэр бүлтэйгээ л зөвхөн байж байгаад харийн нутагт тэр байдлаараа байвал хүмүүс өөрөөр, буруугаар ойлгож магадгүй.
Англиар “Getting out of your comfort zone” буюу “Тааламжтай нөхцөл байдлаасаа гар” гэж зөвлөмөөр байна.
–Сурагчид хэрэв солилцооны хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл хаана хандвал зүгээр вэ. Өөрийнхөө туршлагаас хуваалцаач?
-Би анх компани, хөтөлбөрөө сонгохдоо нэлээн судалгаа хийсэн. Өөр өөр газар очиж, нүүр тулж ярилцаж үзэхэд Monarch зуучлалын байгууллага хамгийн тохиромжтой, найдвартай санагдаж байсан. Тэгээд тус байгууллагаар зуучлуулж АНУ-д ирээд байна.
-Одоо сурч буй сургуулиа анх яаж сонгож байсан бэ. Хөтөлбөрт хамрагдах бэлтгэл хэр удаан хугацаанд үргэлжилсэн талаар мэдээлэл өгөөч?
-Энэ сургуулийг АНУ-д солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагаас сонгож өгсөн. Гэхдээ ямар сургуульд орох хүсэлтэй байгаагаа хэлж, санал болгож болно. Мөн өөрт таалагдахгүй байгаа сургуулиа ч сольж болно.
Миний хувьд 5-6 сарын өмнөөс бэлтгэж, материалуудаа бүрдүүлсэн. Монголд хэрэглэж буй бичиг баримтуудтайгаа АНУ-д сурч, амьдардаг учраас бичиг баримтуудын хувьд тийм ч их асуудал гарч байгаагүй. Жишээ нь төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, вакцин хийсэн тухай мэдээлэл, сургуулийн дүн зэрэг шаардлагатай байдаг. Үүн дээр АНУ-ын “J1” ангиллын визэнд орох шаардлагатай материалуудыг бүрдүүлэхэд зуучлагч байгууллагаас тусалсан.
МАНАЙ АМЕРИК ААВ ЭЭЖ САЙН ДУРААРАА ГЭРТЭЭ НАМАЙГ БАЙЛГАЖ, ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСАЛЖ ДЭМЖДЭГ УЧРААС МАШ ЭЕЛДЭГ ХҮМҮҮС БАЙДАГ.
-АНУ-д одоо хэнтэй амьдардаг вэ. Ганцаараа юу эсвэл америк айлд уу?
-Солилцоогоор явж буй сурагчид Америк айлд амьдардаг. Би одоо америк аав, ээж, хоёр жоохон охин дүү болон гурван нохойтойгоо амьдарч байна.
Манай америк аав ээж сайн дураараа гэртээ намайг байлгаж, чин сэтгэлээсээ тусалж дэмждэг учраас маш эелдэг хүмүүс байдаг. Солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг гэртээ байлгадаг хүмүүс ямар ч мөнгө авдаггүй, зөвхөн сэтгэлээрээ тусалж дэмжих сонирхолтой байдаг нь их сайхан. Тиймээс миний хувьд хамт амьдарч буй гэр бүлийнхнээ их хүндэтгэж, сайхан харилцаатай байдаг.
–Америк гэр бүлээсээ юу суралцаж байгаа вэ. Мэдээж өөр соёлын орчинд ороход их сонирхолтой санагдсан байх?
-Тийм ээ. Энд ирээд өөр улсын соёлд их суралцаж байна. Манай америк аав Пуэрто Рико улсаас гаралтай хүн байдаг. Тиймээс Пуэрто Рико хүмүүсийн соёлоос ч бас суралцаж байна. Хамтдаа амьдарч байгаа нь л өөрөө маш том соёлын сургууль болдог. Ер нь АНУ, тэр дундаа миний амьдарч буй Вашингтон мужид олон үндэстэн амьдардаг учраас тэдний соёлтой танилцаж бас суралцаж байгаа.
-Хичээлийн бүтэн жилийг зарцуулж байгаа юм байна. Анх очоод ахлах ангидаа шууд орсон гэсэн. Хүндрэлтэй зүйл хэр их байсан бэ?
-Нэг бүтэн хичээлийн жилээр сурч байгаа учраас энд ирээд шууд ахлах ангидаа орсон. Америкийн улсын сургуулиуд хаана байгаагаасаа шалтгаалаад чанар нь өөр өөр байж болно. Зарим нь Монголын томоохон хувийн сургуулиудаас ч илүү сайн байдаг. Миний сурч байгаа сургууль надад маш сайн сургалттай санагддаг.
Анх ирж суралцахад тийм ч бэрхшээлтэй, хэцүү санагдсан зүйл байгаагүй. Өмнө нь гадаадын орон руу явж, гадаад хүүхдүүдтэй танилцаж, найзалж байсан болохоор ирээд амархан дассан.
-Таны хувьд сурагч солилцоогоор АНУ-д очоод биеэ даагаад суралцах ямар ач холбогдолтой байсан гэж дүгнэдэг вэ. Эндээс юу сурч, амьдралдаа хэвшүүлж авч байна вэ?
-Их ач холбогдолтой гэж боддог. АНУ-д ирээд олон соёлд суралцаж, маш их туршлагатай болж байна. Олон орны хүмүүсийн ялгаа, тэдэнд хэрхэн дасан зохицож амьдрах вэ гээд сурах зүйл их бий.
Мэдээж ирээдүйд өндөр боловсрол эзэмшиж, шийдвэр гаргах түвшний ажил хийхийн тулд гадаадад суралцах шаардлагатай. Үүний бэлтгэл нь энэхүү солилцооны хөтөлбөр болж байна. Ахлах ангид байхдаа л гэрээсээ хол амьдарч, бие дааж сурна гэдэг ирээдүйд чухал хэрэгтэй чадваруудыг өөрт суулгаж байна гэсэн үг.
-Өөрийн тань ирээдүйн зорилго юу вэ. Сургуулиа төгсөөд хаана, ямар мэргэжлээр сурахыг хүсдэг вэ?
-Ирээдүйд Их Британи улсад дээд боловсрол эзэмшихийг хүсдэг. Харин ямар мэргэжил сонгохоо сайн бодож, судалж байгаа.
-Монголдоо хэзээ ирэх билээ?
-Энэ зун Солилцооны хөтөлбөрийн хичээлээ дуусгаад очно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
СУРАГЧ СОЛИЛЦООНЫ XӨТӨЛБӨРИЙН ТАЛААРX ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ДООРX ЦАXИМ XУУДАСНААС АВНА УУ.
WWW.MONARCH.MN